We are working on English translation. Thank you so much for your patience!

Моиссанит алмаз гэж ямар алмаз бэ?

 

Моиссанит эрдэнэсийг Францын химич Хэнри Моиссан 1893 онд Аризонагийн Каньон Диабло хотод байрлах солирын тогооноос чулуулгийн дээжийг судалж байхдаа нээсэн ховор эрдэнэс юм. Моиссанит (/ˈmɔɪsəˌnaɪt/)  нь байгалийн гаралтай цахиурын карбид ба түүний янз бүрийн талст полиморфуудын нэгдэл бөгөөд SiC химийн томьёотой.

 

Эхлээд тэрээр талстыг алмаз гэж андуурч байсан боловч 1904 онд талстыг цахиурын карбид гэж тодорхойлжээ. Цахиурын карбидыг Хэнри Моиссаны хүндэтгэлд зориулж түүний нэрээр 1905  онд Moissanite-Моиссанит хэмээн нэрлэжээ. Хэнри Моиссан хожим нь химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн байна.

Байгалийн хэлбэрээр моиссанит алмаз нь маш ховор, 1893 оноос хойш 1950-иад он хүртэл моиссанитын өөр эх үүсвэр олдоогүй байна. Mоиссанит нь 1958 онд Вайоминг дахь мантийн дээд давхаргын Ногоон голын тогтоц дээрээс (Ногоон голын тогтоц нь одоогийн Колорадо, Вайоминг, Юта мужуудын Ногоон голын дагуух гурван сав газрын уулс хоорондын нууруудын тунадасжилтыг бүртгэдэг эоцений геологийн тогтоц юм) дараа жил нь Оросын Алс Дорнод Якут дахь алмазын уурхайгаас хэт ягаан туяаны кимберлитийн нэгдэл хэлбэрээр олджээ.

Ашигт малтмалын Mohs масштабаар хатуулгийн дээд хэмжээгээр нь алмаз-10 байдаг бол моиссанитыг 9.25 гэж үнэлдэг байна.Моиссанит нь алмазаас давуу маш олон оптик шинж чанартай,зарим шинж чанар нь алмазтай нэлээд төстэй байдаг тул моиссанитыг гоёл чимэглэлд маш түгээмэл алмаз болгон ашиглаж байна. Алмаз ба моиссанит хоёрын нийтлэг шинж чанаруудын нэг нь хоёулаа маш сайн дулаан дамжуулагч юм.Моиссанит нь хугаралт маш сайтай гэрлийн тусгалыг ойлгож цацрагт хуваагдах чадвар сайтай харин алмаз нь тийм биш юм.

Доорх зургаас моиссанит алмаз нь бусад чулуунаас хамаагүй их гялалзах чадвар сайтайг харж болно.

Жижиг гар урчуудаас эхлээд хамгийн том үнэт эдлэлийн худалдаачид хүртэл - уламжлалт олборлосон алмазыг  Моиссанит алмазаар орлуулах нь маш зөв сонголт болсон юм. Байгалийн моиссанит алмаз нь маш ховор байдаг тул моиссанитыг лабораторид үйлдвэрлэдэг ба одоо үед дэлхийн хамгийн гялалзсан эрдэнийн чулуунуудын нэг болоод байна.

4мм ба түүнээс дээш хэмжээтэй бүх чулуунуудын бүслүүр дээр  GRA – байгууллагын сийлбэр бүхий номертой,та зөвхөн манай моиссанит дэлхийн хамгийн гайхалтай эрдэнийн чулуу гэдэгт итгэлтэй байж болно.