ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сайн байна уу? Та манай www.luxurydiamondjewelry.com  вэб сайтын доор дурьдах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд манай сайтын хэрэглэгч болон бүртгүүлж манай  сайтаар худалдан авалт хийх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд ИМПАЙР АНАА ХХК  www.luxurydiamondjewelry.com болон хэрэглэгч хяналт тавин хамтран ажиллах болно.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ БОЛОН ВЭБ САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. ИМПАЙР АНАА ХХК-ий www.luxurydiamondjewelry.com нь интернетээр худалдаа явуулах зорилготой бөгөөд өдөр бүр үнэ болон бараа үйлчилгээ тогтмол шинэчлэгдэн хүргэлтээс бусад үйлчилгээг 24 цагийн байнгын ажиллагаатай байж автоматаар хийгдэн хэрэглэгчдийн тав тухыг хангаж ажиллана.
  2. Вэб сайтын оператор ажлын өдөр 09.00-21.00 амралтын өдөр 09.00-18.00 цаг хүртэл ажиллана.
  3. ИМПАЙР АНАА ХХК ХХК нь www.luxurydiamondjewelry.com вэб сайтдаа Үйлчилгээний нөхцөл болон бусад нөхцлүүдэд хэрэглэгчидэд анхааруулагагүйгээр өөрчлөлт хийх эрхтэй. Иймд таныг онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй дахин танилцаж байхыг зөвлөж байна.
  4. Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  5. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  6. ИМПАЙР АНАА ХХК-ийн www.luxurydiamondjewelry.com вэб сайтад хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, вэб сайтруу халдах оролдлого хийх, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ВЭБ САЙТАД БҮРТГҮҮЛЭХ,НУУЦ ҮГ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  1. Та манай сайтад бүртгүүлэхдээ өөрийн овог нэр е-мэйл хаяг, гэрийн хаяг утасны дугаар,аймаг ,сум ,дүүрэг ,хороо,хотын нэр болон бусад мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх шаардлагатай. Бүргүүлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг манай байгууллага хадгалж мэдээлэлийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  3. www.luxurydiamondjewelry.com вэб сайтаар зөвхөн 13-с дээш насны хэрэглэгчидэд үйлчилнэ. Хэрэв та 13 нас хүрээгүй бол өөрийн эцэг, эх, асран халамжлагчийн тусламжтайгаар худалдан авалт хийнэ.
  4. Хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар бүртгүүлж гишүүн болох эрхтэй. Бүртгүүлсэн е-мэйл хаягаар дахин өөр бүртгэл хийж гишүүнчлэлд ашиглаж болохгүй.
  5. Хэрэв та бидэнд бусад хүний тухай, эсвэл хэн нэгэн бидэнд таны тухай мэдээлэл өгвөл бид тэрхүү мэдээллийг хадгалж зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглах болно. Жишээ нь: хэрэв та найзынхаа хүргэлтийн хаяг, нэр, утасны дугаарыг бидэнд өгч бараа хүргүүлэх, манай сурталчилгааны е-мэйлийг тэдэнрүү илгээх зэргээр мэдээлэл өгвөл бид зөвхөн тэрхүү зорилгоор уг мэдээлэлийг ашиглах болно.
  6. Хэрэглэгч бүртгүүлэхдээ худал болон буруу мэдээлэл оруулсан, манай үйлчилгээний нөхцөлд заагдсан заалтыг зөрчсөн, луйврын гүйлгээ хийхийг оролдсон, хуурамч худалдан авалт хийхээр оролдсон тохиолдолд таны гишүүчлэлийн эрхийг хаах бөгөөд та цаашид дахин бүртгүүлэх боломжгүй болно. 

БАРАА ЗАХИАЛАГА БА ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ

  1. www.luxurydiamondjewelry.com вэб сайтаар худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны картыг ашиглан манай вэб сайт дээрхи Хаан ба Төрийн банкны гарцыг хэрэглээд гүйлгээ хийх,мөн PAY PAL ,Skrill (Moneybooker) Мастер ,Виза картыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.Түүнчлэн та банкаар дамжуулан хийх боломжтой.

           Дансруу барааны төлбөрийг 100% шилшүүлсний дараа захиалга хийгдэнэ.,  

           $ ба €-г тухайн өдрийн $ & € зарах ханшаар бодож хийнэ.

  1. Та онлайнаар худалдан авалт хийхэд, таны данснаас тухайн захиалгийн нийт дүн шууд хасагдаж манай данс руу шилжих бөгөөд таньд е-мэйл хаягаар мэдэгдэл ирнэ.
  2. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  1. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Тэрхүү буланд ,таны худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл,хүргэлтийн хаяг, сагсны мэдээлэл,авахыг хүссэн барааны жагсаалт,хооронд нь харьцуулалт хийсэн барааны жагсаалт, хамгийн дуртай бараа бүтээгдэхүүний жагсаалт зэрэг багтана.Төлбөр төлөх явцад оруулсан таны картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  2. Онлайн дэлгүүрээр зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нь www.luxurydiamondjewelry.com вэб сайт дээр  эцсийн дүн нь тавигдсан болно.
  3. Бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь таньд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Вэб сайт дээр гарсан алдааг илэрсэн даруйд нь засварлаж байх бөгөөд алдаа гарсан үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ нь зөрүүтэй байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгох эрхтэй. Хэрвээ захиалгыг хүчингүй болговол манай байгууллага таны шилжүүлсэн мөнгийг буцаан дансаар шилжүүлэх бөгөөд, гүйлгээ хэзээ хийгдэж дуусах нь шилжүүлгэ хийж байгаа банкны бодлогоос шалтгаална. 

ХҮРГЭЛТ

  1. Үйлчлүүлэгч та барааг хүргүүлэх хаягийг маш тодорхой зөв өгөх ба 2-с дээш холбоо барих утасны дугаар, И-мэйл хаяг(Facebook ID хаяг) заавал өгнө.
  2. Захиалсан барааг хүргэлт хийхийн өмнө утсаар үгэн зурвас илгээж барааг хүргүүлэх хаяг дээр бараа хүлээн авах хүн байгаа эсэхийг баталгаажуулна.Бид барааг нэг л удаа Улаанбаатар хотын А бүсэд  үнэгүй хүргэж үйлчилнэ.Хаягаа буруу өгсөн тохиолдолдоос болж дахин хүргэхээр бол хүргэлтийн нэмэлт хураамж болох 10,000 төгрөг нэмж авж барааг хүргэнэ.
  3. Хөдөө орон нутгаас захиалага хийгдсэн барааг бид Улаанбаатар хот дотор байрлах Хөдөө орон нутгын шуудангийн үйлчилгээний салбарт, Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэж өгнө. Улаанбаатар хотоос Хөдөө орон нутаг хүртэл гарсан тээврийн зардлыг бараа хүлээн авагч өөрөө төлөөд бараагаа авна. Бид шуудангийн үилчилгээний салбарын ажилтанд барааг бүрэн бүтэн тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авна.Мөн зураг болон бичлэг хийж баталгаажуулаад ,таньд бичлэг ба зургыг И-мэйлээр явүүлах болно.
  4. Захиалсан барааг хүргэлт хийхдээ хүргэлтийн ажилтан, төлбөрийн баримт,иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг үзэж,бараа хүргэлтын дэвтэрт үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулж барааг хүлээлгэж өгнө.
  5. Үйлчлүүлэгч та барааг хүлээн авахдаа бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, хэрэглэгдэх хугацаа дууссан эсэх, тоо ширхэг,гэмтсэн ,урагдсан, цоорсон,эвдэрсэн эсэхийг нь,барааны бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгслүүдийн сайн шалгаж авах шаардлагатай.Барааг хүлээлгэж өгөөд гарын үсэг зураад хүлээж авсанаас хойш гарсан асуудлыг бид хариуцахгүй болно.
  6. Манай Үнэгүй Хүргэлт үйлчилгээ нь,нэг удаагын захиалгаар хийсэн барааны нийт үнийн дүн 100$ ба 200000 ₮-өөс дээш ба тэнцүү үнийн дүнтэй нөхцөлд,тухайн барааны жин 500 грамаас доош ба тэнцүү, овор нь 30х30х30 см-с илүүгүй хэмжээтэй ба тэнцүү тохиолдолд Улаанбаатар хотын А бүсэд Үнэгүй Хүргэлт үйлчилгээ нь үйлчилнэ. Эдгээр зааснаас дээш жинтэй болон бусад овор хэмжээтэй барааг хол ойр зайнаас хамааруулан 2 тал тохиролцсоны үндсэн дээр хүргэж өгнө.
  7. Та өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийх, таны картаар таны зөвшөөрөлтэйгөөр өөр хэн нэгэн бараа захиалсан, өөр хаягаар захиалсан мөн бусад шаардлагатай тохиолдолд банкнаас болон манай байгууллагаас таньруу утасдаж таны захиалгыг баталгаажуулах болно.
  8. Санамж:Таны захиалсан барааны ,гадаадаас тээвэрлэх хугацаа мөн Улаанбаатар хот доторх хүргэлтийн хугацаа нь Олон улсын болон Монгол улсын бүх нийтийн түгээмэл Баяр ёслолын өдрүүдэд ачаалал нэмэгдсэний улмаас тээвэрлэх хугацаа удаан үргэлжилж болно гэдгийг анхаарна уу. !

БАРАА ХҮЛЭЭЖ АВАХ

  1. Бараа хүргэлтийн ажилтан танд барааг бүрэн хүлээлгэж өгөх ёстой. Барааг хүлээлгэж өгөөд гарын үсэг зураад хүлээж авсанаас хойш гарсан асуудлыг бид хариуцахгүй болно.
  1. Тухайн үед захиалагч захиалсан бараагаа шалгаагүй, бүртгээгүй хүлээж авсан тохиолдолд манай тал хариуцлагыг хүлээхгүй.
  1. Барааг хүлээн авахаасаа өмнө захиалга хийсэн хүн өөрийн бичиг баримт, төлбөр төлсөн банкны карт болон банкы мөнгө шилжүүлсэн баримтыг хүргэлтийн ажилтанд шалгуулсанаар хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгнө.
  1. Бараа хүргэлтийн ажилтан барааг тайлбарлаж хэлэхгүй ба зөвхөн барааны бүрэн бүтэн байдлыг хариуцан хүлээлгэн өгөх үүрэгтэй болохыг анхаарна уу. Хэрэв та тухайн барааны талаар асуух зүйл гарвал бидэнтэй холбогдоно уу.

БАРАА БУЦААЛТ БА СОЛИХ НӨХЦӨЛ

  1. Захиалсан барааг буцаах болон солих нөхцөл байхгүй учир үйлчлүүлэгч та сонголтоо зөв хийнэ үү!

БАРААНЫ ТОДОРХОЙЛОЛТ БА ЗУРАГ

  1. Бид бүтээгдэхүүний холбогдох мэдээллийг систем уруу оруулахдаа, бүх мэдээллийг үнэн бодит байдлаар нь, бодит барааны гэрэл зураг болон бүтээгдэхүүний тодорхойлолтыг үнэн зөв оруулж,бодит мэдээлэл өгөхийн тулд бүхий л шаардлагатай боломжит арга хэмжээг авах болно. Бид аль болох бараа бүтээгдэхүүний , вэб дээр харагдах өнгө, хийц, бараа бүтээгдэхүүний материал нь бодит барааныхтай адилхан байхаар харуулахыг тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.Таны харж байгаа барааны өнгөний ялгарал харагдац нь,таны өөрийн дэлгэц ,гар утас болон компьютер тоног төхөөрөмжийн тохиргооноос хамаарач, бодит бараа бүтээгдэхүүний зурагны өнгө, бодит барааны өнгөнөөс бага зэрэг өөр байх тохиолдол гарч болох бөгөөд, Luxurydiamondjewelry.com харилцагчийн компьютер, дэлгэц ,гар утас тохиргооноос хамаарч, вэб сайт дээр харагдаж байгаа бүтээгдэхүүний өнгө бага зэрэг өөр байхаас гарч болох бүх асуудалд хариуцлага хүлээхгүй болно.

ТЭЭВЭРЛЭЛТ

Захиалсан бараа:

  1. 10-14 ажлын хоног болж УБ хотод ирнэ. (үнэгүй тээвэрлэх үйлчилгээг сонгосон тохиолдолд)
  2. Та Express тээвэрлэх үйлчилгээг сонговол тээврийн зардал болох 30 $ нэмж төлөөд бараа 4-10 хоног болж ирнэ.
  3. Гадаад улсаас хийгдэж буй захиалага, манай үнэгүй тээвэрлэх үйлчилгээг сонгосон тохиолдолд бараа 15-60 хоног болж очно.Express тээвэрлэх үйлчилгээ нь таны сонгосон Буухиа үйлчилгээний компаниас хамаарч тээврийн зардал ба тээвэрлэх хугацаа харилцан адилгүй байна. Express тээвэрлэх үйлчилгээний үнэ болон тээвэрлэлтийн хугацааг Биднээс урьдчилан асууна уу?

Анхааруулага:

Монголоос хийж буй захиалага нь төлбөр шилжүүлсэн өдөр хамаарахгүй. 7 хоног бүрийн 3 ба 6 дахь өдрөөс эхлэн 10-14 ажлын хоног гэж тооцоолно.7 хоног бүрийн 4 ба 1 дахь өдөр манай захиалага хийгдэж бараа Монголруу тээвэрлэгдэнэ.

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

  1. Давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, дайн байлдаан, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулах болно.Үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан, тухай талууд нэн даруй нэг нэгэндээ утсаар, е-мail-ээр мэдэгдэнэ.

БУСАД

  1. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагаа, тодруулга гарвал ХОЛБОО БАРИХ хэрэгслүүдийн аль нэгээр вэбсайтын оператортой холбогдох боломжтой.
  2. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.